Монголчуудын философи
Studylist details
Studylist creation team
Studylist information
Views
Rating
Nov 15, 2023
Beginner
Studylist description
Монголчуудын философи
Гэрээ засах 3 хүсэл
- 3 Views
- Nov 15, 2023
- Beginner
Baterdene Gantumur
0 Subscribers
Description
Та нэгэн насны жаргал эдлэх гэж байгаа бол нэг насны зорилгоо тодорхойлж, түүнийг 9 хүсэлдээ дүйцүүлж, өөрөө өөрөөсөө урваагүй цагт заавал биелнэ.
Хүслээ хаяад амьдралыг зүхсэн нэгэн, хүслээ бичээд амьдралд тэмүүлсэн нэгэн хоёрын хооронд хүний сэтгэлийн ундарганы асар өөр ертөнц оршиж байдаг юм шүү.
ТАНЫ ЮУ САНАСАН 9 ЦАГААН ХҮСЭЛ БИЕЛЭХ БОЛТУГАЙ!
9 хүслийн ерөөл:
1. Эрүүл энхийн хүсэл:
Агар бие нь амгалан
Алд бие нь тэнүүн
Ахуй гэр нь түвшин
Алдар нэр нь бүтэн байх болтухай.
2. Эд:
Эд нь элбэг
Хишиг нь хуртай
Ам нь тостой
Алдар нь цогтой байх болтухай.
3. Танин мэдэхүй:
Далай оюун нь тархиндаа багтаж
Суу ухаан нь сэтгэлдээ сууж
Суудал сэнтийдээ эзэн болж
Сургаал хишгийн дээдийг хайрладаг болоорой.
4. Харилцаа:
Анд нь үнэн ч
Алд нь тэнхээтэй
Зориг нь мохошгүй
Золбоо нь галтай байх болтухай.
5. Хань:
Тогтох тооноо хамтдаа түшиж
Тэтгэх галаа хамтдаа бадрааж
Тэврэх үрээ хамтдаа энэрч
Төр улс нь бултаар гийгүүлэх болтухай.
6. Үр:
Өврөөр дүүрэн хоньтой
Хормойгоор дүүрэн хөвгүүнтэй
Хотлоор дүүрэн малтай
Хорвоогоор дүүрэн цэцэгстэй байх болтухай.
7. Эрх мэдэл:
Дуурсах нэр нь мөнх
Дуслах хөлс нь арвин
Дуудах нэр нь хүчтэй
Дагуулах ард нь арвин байх болтухай.
8. Амирлангуй:
Сэтгэлдээ сэвгүй
Итгэлдээ алдасгүй
Тэмүүлэлдээ бүдрэлгүй
Зорилгодоо үнэнч аж төрөх болтухай.
9. Мөнх оршихуй:
Эргэх наран ээлтэй
Эцэг Тэнгэр ивээлтэй
Эрхэт төр нь түшигтэй
Энэ бие нь түүхтэй байх болтухай.
